16-01-2017, 14:23   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Спортын өдөрлөг – Хөдөлгөөн ба эрүүл мэнд

1992 оны шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдгээрийн эрүүл мэнд бие бялдарыг хөгжүүлэх зорилгоор сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс гэсэн дөрвөн төрөлт спортын арга хэмжээ зохион байгууллаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/5-2.JPG

Тэмцээнийг Сум дундын шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын дунд нээлттэй явуулсан бөгөөд баг, тамирчид идэвх санаачлага гарган оролцсон юм. Тус арга хэмжээнд Г.Энх-Амгалан ахлагчтай гуравдугаар баг авьяас чадвар, хурд хүч, авхаалж самбаагаараа хамт олноо хошуучлан нийлбэр дүнгээр нэгдүгээр байранд орж, өргөмжлөл, мөнгөн шагналаар, хоёрдугаар байранд А.Батцог ахлагчтай нэгдүгээр баг орж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
http://kharkhorincourt.gov.mn/file2017/5-3.JPG
http://kharkhorincourt.gov.mn/file2017/5-4.JPG
http://kharkhorincourt.gov.mn/file2017/5-5.JPG
http://kharkhorincourt.gov.mn/file2017/5-1.JPG
Нийтэлсэн admin   Үзсэн: 813   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй