27-06-2016, 12:11   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх шүүх хуралдааны тойм мэдээ

Иргэний шүүх хуралдаан:  
 

1. Д.Батжаргалын хүсэлттэй байрны өмчлөгч болохоо тогтоолгох тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд

 

Шийдвэрлэсэн байдал: 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Даргалагч: Шүүгч Г.Энх-Амгалан

 

2. Д.Эрдэнэжаргалын хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд

 

Шийдвэрлэсэн байдал:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлыгтогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Даргалагч: Шүүгч Б.Сарантуяа

 

3. Ү.Жаргалын хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд

Шийдвэрлэсэнбайдал:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

 

Даргалагч: Шүүгч Г.Энх-Амгалан

 

4. Б.Нямсүрэнгийн хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд

Шийдвэрлэсэнбайдал:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныгбаталж шийдвэрлэсэн байна.

Даргалагч: Шүүгч Б.Сарантуяа

5. А.Аюурын хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд

Шийдвэрлэсэнбайдал:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

 

Даргалагч: Шүүгч Ц.Дагиймаа

 

 

Эрүүгийн шүүх хуралдаан: 

 

 

1. 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минут

Даргалагч: Шүүгч Г.Энх-Амгалан

Л.Төгөлдөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаархянан хэлэлцээд

Шийдвэрлэсэн байдал:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна.

 

2. 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 00 минут

 

Даргалагч: Шүүгч Б.Сарантуяа

 

Г.Баасансүрэнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаархянан хэлэлцээд

 

Шийдвэрлэсэн байдал:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

 

3. 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минут

Даргалагч: Ерөнхий шүүгч Х.Оюунжаргал, шүүгч Б.Сарантуяа, Ц.Дагиймаа

Н.Гомбосүрэн, Э.Доржлхам, Б.Жамъянсүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаархянан хэлэлцээд

Шийдвэрлэсэн байдал:

Шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

 

 

 

4.Шүүгдэгч Ц.Цэрэнцамбад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаархянан хэлэлцээд

Шийдвэрлэсэн байдал:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлсэн байна.

 

 

Даргалагч Ц.Дагиймаа


 

 

 

Нийтэлсэн admin   Үзсэн: 831   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд