26-05-2016, 18:29   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Гэр бүлийн өдөрт зориулсан “Цэвэр агаар-Хөгжөөнт дурсамж” уралдаан тэмцээн

Хархорин сумын Засаг даргын тамгын газраас "Гэр бүлийн өдөр”-т зориулан зохион байгуулсан Цэвэр агаар-Хөгжөөнт дурсамж уралдаан тэмцээнд 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хархорин сум дахь Сум дундын шүүх, шүүхийн тамгын газар идэвхтэй оролцов.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/22-5.jpg

Уг уралдаан тэмцээн нь багийн мэндчилгээ, буухиа тэмцээн, ханиа хэн сайн мэдэх вэ? гэсэн гурван төрлөөр явагдаж бүх албан байгууллага, аж ахуй нэгжийн ажилчин, албан хаагч, иргэд оролцон хурд хүч, авхаалж самбаа, мэдлэг оюунаа сорьсон өрсөлдөөн дунд өрнөлөө.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/22-4.jpg

Байгууллагаа төлөөлж тус шүүхийн залуу гэр бүл болох Мэдээлэл технологийн мэргэжилтэн А.Мөнгөнхуяг, гэр бүлийн хамт амжилттай оролцон 3 дугаар байр эзэлсэн.


Нийтэлсэн admin   Үзсэн: 1184   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст