5-05-2016, 10:45   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2016 оны 04 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2016 оны 04 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх шүүх хуралдааны тойм мэдээ

Иргэний шүүх хуралдаан:



1.      2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимын тойм

 

 

11:00

 

Даргалагч: Шүүгч Г.Энх-Амгалан

 

Ц.Цэцэгмаагийн хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг  шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд

 

Шийдвэрлэсэн байдал:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.



2.     2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимын тойм


 

 10:00

 

Даргалагч: Шүүгч Б.Сарантуяа

 

Т.Дулмаажавын хүсэлттэй садан төрлийн холбоо тогтоолгох тухай иргэний хэргийг  шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд

 

Шийдвэрлэсэн байдал:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар садан төрлийн холбоо тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

 


3.      2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн иргэний шүүх хуралдааны танхимын тойм

 

 14:30


            Даргалагч: Ерөнхий шүүгч Х.Оюунжаргал, шүүгчид Г.Энх-Амгалан, Б.Сарантуяа

Ц.Банзрагчийн нэхэмжлэлтэй Н.Төмөрбаатарт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгах тухай иргэний хэргийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 214 дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжинд гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд


 Шийдвэрлэсэн байдал:

Тус шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 214 дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн байна.



 

 

Эрүүгийн шүүх хуралдаан:

 


2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн эрүүгийн шүүх хуралдааны танхимын тойм

09:30

Даргалагч: Ерөнхий шүүгч Х.Оюунжаргал, шүүгчид Б.Сарантуяа, Г.Энх-Амгалан, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Гомбосүрэн, Э.Доржлхам, Э.Жамъянсүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд

Шийдвэрлэсэн байдал:

Тус шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10 дугаартай шүүхийн тогтоолоор шүүх хуралдааныг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл хойшуулсан байна.

 

 

Нийтэлсэн admin   Үзсэн: 780   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд