Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-04-2022, 18:13   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД ТӨВИЙН БҮСИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-тэй хамтран улс орон даяар таван бүсэд нэгэн зэрэг зохион байгуулж байгаа билээ.

Архангай, Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн болон Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалт 2022 оны 04 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Архангай аймагт зохион байгуулагдсан бөгөөд уг сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, Л.Энхбилэг, Архангай аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогт нар оролцлоо.

Сургалтад тус шүүхийн тамгын газрын 5 албан хаагч хамрагдсан бөгөөд 2 өдөр үргэлжилсэн хөтөлбөрийн хүрээнд мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасан "Шүүхийн мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр сургалт хийв.
 
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Нийтэлсэн admin   Үзсэн: 238   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
  |  
«    Арваннэгдүгээр сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930