Нүүр хуудас > Мэдээлэл > ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД ТӨВИЙН БҮСИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД ТӨВИЙН БҮСИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА


13-04-2022, 18:13. Зохиогч: admin

Шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-тэй хамтран улс орон даяар таван бүсэд нэгэн зэрэг зохион байгуулж байгаа билээ.

Архангай, Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн болон Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалт 2022 оны 04 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Архангай аймагт зохион байгуулагдсан бөгөөд уг сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, Л.Энхбилэг, Архангай аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогт нар оролцлоо.

Сургалтад тус шүүхийн тамгын газрын 5 албан хаагч хамрагдсан бөгөөд 2 өдөр үргэлжилсэн хөтөлбөрийн хүрээнд мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасан "Шүүхийн мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр сургалт хийв.
 
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Бусад