Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-12-2021, 14:39   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДАД ЗОРИУЛСАН ДАВТАН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн захиргааны ажилтны ур чадварыг дээшлүүлэх сургалтын хүрээнд "Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан давтан сургалт”-ыг өнөөдөр эхэллээ.

       Сургалтын зорилго нь гэр бүлийн эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэхэд чиглэж байгаа юм.

 

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор Д.Зүмбэрэллхам сургалтыг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ эвлэрүүлэн зуучлал бол хэрэг маргааныг талуудын аль алинд харилцан ашигтай хувилбараар шийдвэрлэдэг, энэ ч утгаар нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, ач холбогдол өгч байгааг онцоллоо. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчдыг бэлтгэж, мэргэшүүлэх сургалтад анхаарч ирсэн гэдгийг дурдаад цаашдаа эвлэрүүлэн зуучлагчдын орон тоог нэмэгдүүлэх, сургалтыг чанаржуулан үргэлжлүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

 

     

      Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, Монгол Улсын Гавъяат хуульч Д.Тунгалаг "Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2020 оны 3 дугаар улиралын нэгдсэн мэдээ, түүнд хийсэн дүн шинжилгээ”, "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тулгамдаж буй асуудлууд” сэдвээр, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн Д.Доржсүрэн "Хувь хүний хөгжил, сэтгэл зүй” сэдвээр,  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн Ч.Ичинхорлоо "Гэр бүлийн эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэх онцлог,” сэдвээр сургалтыг тус тус удирдан явууллаа.

       Энэ жилийн хувьд Ковид-19 цар тахлын улмаас дүүрэг дэх эвлэрүүлэн зуучлагчдыг танхимаар, орон нутгийн эвлэрүүлэн зуучлагчдыг цахимаар оролцуулж байгаагаараа онцлог юм.

       Сургалтад нийт шүүхийн тамгын газрын 44 эвлэрүүлэн зуучлагч оролцож байна.

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Нийтэлсэн admin   Үзсэн: 94   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Иргэн таньд
      Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
      Шүүхийн ёс зүйн хороо
      Бидэнтэй нэгдээрэй
        |  
      «    Нэгдүгээр сар 2022    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
      31