19-04-2019, 13:57   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХ БОЛОН ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧ НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАА

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хөдөө орон нутгийн иргэдэд таниулан сурталчилах, иргэдийн хэрэг, маргаанаа эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэх хандлагыг нэмэгдүүлэх, батлагдсан шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулах зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 04 дүгээр сарын 18-ны өдрийг дуусталх хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн, шүүгчийн туслах Д.Цэвэлмаа нар нь Өвөрхангай аймгийн Хужирт суманд нүүдэллэн ажиллаа.

 

Нүүдэллэн ажиллах үеэр иргэд, төрийн байгууллагын албан хаагч болон Хужирт сумаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулж, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн "Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль”-аар тус тус яриа таниулга хийж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 6 өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэн, 2 иргэнээс нэхэмжлэл хүлээн авсан байна.

 
http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/04-18-2.jpg
http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/04-18-1.jpg
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Нийтэлсэн admin   Үзсэн: 659   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд