Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-12-2021, 01:53   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2021 ОНЫ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТИЙГ ХЭЛЭЛЦЭВ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан "Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ийн 12.3 дахь заалтад заасны дагуу 2021 оны шүүхийн тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөний ажлын үр дүн, биелэлтийн тайланг гаргаж, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдад танилцуулан хэлэлцэв.

 

Тус хуралдаанаар шүүхийн тамгын газрын 2021 оны бүтэн жилд хийсэн ажлуудаа танилцуулсан бөгөөд шүүгч, ажилтнуудаас тайлантай холбогдуулан санал хүсэлтээ илэрхийлэв. Хуралдаанаар гаргасан санал хүсэлтийг 2022 оны бүтэн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөны ажилд тусгаж ажиллахаар боллоо.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн admin   Үзсэн: 129   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Иргэн таньд
      Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
      Шүүхийн ёс зүйн хороо
      Бидэнтэй нэгдээрэй
        |  
      «    Нэгдүгээр сар 2022    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
      31