26-12-2019, 09:56   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар 2019 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулав

Шүүхийн захиргааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д "Бүх шатны шүүхийн тамгын газар үйл ажиллагаагаа Ерөнхий зөвлөлд тайлагнана.”, Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 12 дугаар зүйлийн 12.3-т "Тамгын газар төлөвлөгөөний биелэлтийг хагас бүтэн жилээр нэгтгэн гаргах бөгөөд ... жилийн эцэст хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тухайн шүүхдээ танилцуулна гэж заасны дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар 2019 оны үйл ажиллагааны тайлангаа шүүгч, ажилтнуудад танилцуулав.
http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/12-26-1.JPG
 2019 онд тус шүүхийн тамгын газар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж хамгаалах, шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүхийн хүний нөөцийг удирдах, шүүхийн санхүү, дэд бүтцийг удирдах, шүүхийн нээлттэй ил тод байдлыг хангах чиглэлээр нийт 38 ажил төлөвлөж, төлөвлөгөөний биелэлт 95 хувьтай байна.
 http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/12-26.JPG
Тус тайлангийн хурлын үеэр Тамгын газраас 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид анхаарч ажиллавал зохих асуудлуудын талаар санал, бодлоо солилцсон юм.
Нийтэлсэн admin   Үзсэн: 742   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд