22-10-2021, 10:44   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

МОД ТАРЬЛАА

Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласантай холбогдуулан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч, албан хаагчид 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр энэхүү арга хэмжээний хүрээнд 300 ширхэг шар хуас модыг шүүхийн барилгын урд талбайд тарьлаа.

Амьтан, ургамал, мод бут, сөөг, цэцэг навч бүхий ургамал хөвд, хаг, мөөг, хөрс, жигүүртэн, шавьж гээд амьд зүйлсийн нэгдэл нэгэн цогц болон байгаль орчинд нөлөөлж, бидний амьдрах орчин болж байдаг нийлбэрийг ой бөгөөд харин мод бол гол бүрдүүлэгч хэсэг байна.

 

Энэхүү үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон та бүхэнд ажлын амжилт хүсье.


Нийтэлсэн admin   Үзсэн: 263   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй