Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-03-2021, 09:00   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ТУС ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ СОНГОГДЛОО

2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Шүүхийн тухай шинэчилсэн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тус хуулиар "тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгох” гэж заасны дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Ерөнхий шүүгчээр Б.Сарантуяа сонгогдлоо.

 http://www.kharkhorincourt.gov.mn/file2021/medee/03-04.JPG

Ерөнхий шүүгчид шүүхийн тамга, тэмдэг гардуулах ёслолын ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн байранд зохион байгуулж, Ерөнхий шүүгчийн хариуцлагатай албан тушаалд томилогдсон шүүгчид шүүхийн хамт олноос баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.


 

 

 

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Нийтэлсэн admin   Үзсэн: 57   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Иргэн таньд
      Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
      Шүүхийн ёс зүйн хороо
      Бидэнтэй нэгдээрэй
        |  
      «    Тавдугаар сар 2021    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
      31