Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-04-2015, 12:08   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүх нүүдэллэн ажиллаа

http://kharkhorincourt.gov.mn/file2015/22-1.jpg
Тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн, шүүгчийн туслах Б.Сосорбарам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн нар Төв аймгийн Эрдэнэсант суманд 2015 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд нүүдэллэн ажиллаа.
 http://kharkhorincourt.gov.mn/file2015/22-2.jpg
Нүүдэллэн ажиллах үеэр нэхэмжлэл, хүсэлт хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийх, боломжтой хэргүүдийг шийдвэрлэх, гэрч асууж, хууль тогтоомж, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаар иргэдэд мэдээлэл өгч, эвлэрүүлэн зуучлалын талаар сурталчилгаа хийж, өргөдөл хүлээн авах ажиллагааг хийлээ.
http://kharkhorincourt.gov.mn/file2015/22-3.jpg
Нийтэлсэн admin   Үзсэн: 714   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
  |  
«    Арваннэгдүгээр сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930