Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-09-2020, 03:29   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ СИСТЕМИЙГ АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нийт шүүхэд ашиглах "Цахим шүүх хуралдааны систем”-ийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс ашиглалтанд орууллаа. 

Монгол улсын хэмжээний шүүхүүдийн болон тус шүүхийн шүүх хуралдааны тов, шүүх хуралдааны явц, ирцийн мэдээлэл, шийдвэрлэсэн хэргийн тоймзэрэг мэдээллийг тухайн сайтаас хэргийн оролцогч, сонирхогч этгээд хэн бүхэн авах боломжийг бүрэн бүрдүүлж байна.

Иймд иргэн та шүүх хуралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.kharkhorincourt.gov.mn, live.shuukh.mn хаягуудаас аваарай.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/09-11.jpg

Мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасан

 

Нийтэлсэн admin   Үзсэн: 23   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Иргэн таньд
      Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
      Шүүхийн ёс зүйн хороо
      Бидэнтэй нэгдээрэй
        |  
      «    Ёсдүгээр сар 2020    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       123456
      78910111213
      14151617181920
      21222324252627
      282930