4-02-2020, 12:15   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Ц-д 8500 нэгж буюу 8.500.000 төгрөгөөр торгох ялаар,

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар,

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар У.Г-д 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж,

 

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.О-д 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр "Хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох тухай” захирамжаар тогтоосон 1 /нэг/ жил, 02 /хоёр/ сар, 20 /хорь/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил, 8 /найм/ сар, 20 /хорь/ хоногийн хорих ялаар шийтгэсэн.

 

Иргэний шүүх хуралдаанаар:

 

1. Ш.Ичинхорлоогийн хүсэлттэй "Малын А дансны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

2. Д.Пагамдуламын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

3. Ц.Цэрмаагийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

4. Ж.Батчимэгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

5. М.Батбаярын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож,

 

6. Ч.Чимэдцэенгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

7. М.Даариймаагийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

8. З.Шатархүүгийн хүсэлттэй "Үрчлэлт хүчингүйд тооцуулах” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

9. Д.Санжидмаагийн хүсэлттэй "Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

10. Л.Б-ын нэхэмжлэлтэй Ч.С-д холбогдох "135.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

11. Ч.Баярсайханы хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

12. Э.Эрдэнэцогийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

13. А.Сүхбаатарын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

14. Д.Галбаатарын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

15. Ч.Бямбацогтын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

16. М корпорацийн нэхэмжлэлтэй Г.О-д холбогдох "563.186 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн.

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх
Нийтэлсэн admin   Үзсэн: 327   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд