11-11-2019, 18:16   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Ө-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Ц.Ө-т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.

Иргэний шүүх хуралдаанаар:

 

1.Ц.А-ын нэхэмжлэлтэй Г.Н-д холбогдох "670.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

2.С.П-ын нэхэмжлэлтэй Ө.Д-д холбогдох "1.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

3.Ш.Лхагважавын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

4. Н.Болдбаатарын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

5.М.Бандийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

6.А.Дуламжавын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

7.Ж.Волоожийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

8.Ц.Биндэръяагийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

9.Н.Цогзолмаагийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

10.Ц.Б-ын нэхэмжлэлтэй С.Б-д холбогдох "Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

11.М.Н-ын нэхэмжлэлтэй О.Э-д холбогдох "2.450.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

12.Б.П-ын нэхэмжлэлтэй Б.Г-д холбогдох "Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

13.Д.Базарсадын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

14.М.Мэгзэмийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

15.Ө.Сосорбурамын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

16.Т.Г-ын нэхэмжлэлтэй "М” ХХК-д холбогдох ""М" ХХК-ий 2012 оны 11 сарын 06-ны өдрийн эд хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэх шийдвэрийг хүчингүйд тооцуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэсэн.

 

 

 

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх

Нийтэлсэн admin   Үзсэн: 546   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд