21-01-2020, 09:38   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Д.Д-д 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О-д 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

 

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б, Ц.А нарт тус тус 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

5.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Х-д 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

6.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-д 3 жил 1 сар 1 хоногийн хорих ялаар,

 

7.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.У-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж тус тус шийдвэрлэсэн.

Иргэний шүүх хуралдаанаар:

 

1. Цагдаагийн хэлтсийн нэхэмжлэлтэй Т.Ц-д холбогдох "754.095 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

2. Цагдаагийн хэлтсийн нэхэмжлэлтэй Ц.М-д холбогдох "463.087 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

3. Ч.М-ын нэхэмжлэлтэй О-д холбогдох "480.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

4. Х.Баатархүүгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

5. Д.Санжидмаагийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

6. Д.Эрдэнэчимэгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

7. Ц.Чулуунхүүгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

8. Н.Ганбатын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

9. Н.Ганбатын хүсэлттэй "Малын А дансны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

10. Сум хөгжүүлэх сангийн хүсэлттэй "Эрэн сурвалжлуулах” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

11. Л.Б-ын нэхэмжлэлтэй Ө.М-д холбогдох "108.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

12. С.Дүгэрдолгорын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

13. Л.Тогоогийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

14. О.Алтангэрэлийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

15. Г.М-н нэхэмжлэлтэй О.Ц-д холбогдох "7.840.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

16. О.З-ын нэхэмжлэлтэй Ж.Н-д холбогдох "720.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

17. П.Т-ын нэхэмжлэлтэй ЗД-д холбогдох "25.500.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

18. Б.Шагдарсүрэнгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэсэн.

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх
Нийтэлсэн admin   Үзсэн: 547   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд