6-05-2019, 07:48   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Бат-Өлзий суманд "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгууллаа

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар, Өвөрхангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран "Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Бат-Өлзий сумын "Соёлын төв”-д 3 дахь өдрөө амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр тус шүүхийн ерөнхий шүүгч Э.Дулмаа Бат-Өлзий сумын иргэдэд шүүн таслах ажиллагааны тайлан болон эрүү, иргэний хэргийн судалгааг танилцууллаа. 

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/05-03.jpg

Тус өдөрлөгт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Прокурорын газар, Цагдаагийн газар, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчид, Өвөрхангай аймгийн Архивын тасаг, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг 10 гаруй байгууллагууд оролцсон бөгөөд өдөрлөгт оролцсон 250 гаруй иргэдэд хуулийн байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулж, үнэ төлбөргүй архивын лавлагаа, шүүхийн мэдээлэл лавлагааны үйлчилгээ, зөвлөгөөг өгч, тус шүүхийн тамгын газраас 3 төрлийн санал асуулгыг авч, 2 нэхэмжлэл хүлээн аван, шүүхийн үйл ажиллагааг ард иргэдэд сурталчлан танилцуулж ажиллаа.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/05-03-2.jpg

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/05-03-1.jpg



Нийтэлсэн admin   Үзсэн: 880   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд