3-05-2019, 08:03   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Хуульчийн про боно” өдөрлөг амжилттай зохион байгууллаа

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын соёлын төвд "Хуульчийн про боно-2019” өдөрлөгийг Хархорин сум дахь хуулийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулсан бөгөөд тус өдөрлөгт Сум дундын прокурорын газар, Сум дундын цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчид, Хархорин сум дахь Шүүхийн шинжилгээний хэсэг зэрэг 10 гаруй байгууллага оролцсон.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/05-02-2.JPG

Уг өдөрлөгт хуулийн байгууллагууд үйл ажиллагаагаа ард иргэдэд сурталчлан танилцуулж, үнэ төлбөргүй архивын лавлагаа, иргэдийн эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор шүүхийн мэдээлэл лавлагаа"Шүүхэд мэдүүлэх эрх”-ийн талаархи гарын авлага, брюшур тарааж, зөвлөгөө өгч ажиллаа.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/05-02-1.jpg

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/05-02.JPG

Нийтэлсэн admin   Үзсэн: 996   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд