23-11-2018, 06:41   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЖЛЫН ҮР ДҮН, МЭРГЭШЛИЙН ТҮВШИНД ҮНЭЛГЭЭ, СУДАЛГАА ХИЙЛЭЭ.

Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг 2018 онд багтаан зохион байгуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлд даалгасаны дагуу ажлын хэсгүүд байгуулагдаж, Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна. 

ЗГ-ын хэрэг эрхлэх газрын референт Б.Оюун, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Т.Гончигдоржоор ахлуулсан ажлын хэсэг Хархорин суманд 2018.11.20-нд ажиллаж Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар, ЗДТГ, ОХБЦГХЗахиргааны төрийн захиргааны 36 албан хаагчаас 2019.01.01-ээс хэрэгжиж эхлэх "Төрийн албаны тухай” хууль болон "Монгол Улсын үндсэн хууль”, мэдээлэл технологийн мэдлэгээр сорил авч, үйл ажиллагааны үр дүн, бичиг баримтын бүрдэлд үнэлгээ хийлээ. 
Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс, Хархорин сум дахь ШШГХ хорих 423-р анги, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдад Төрийн албаны зөвлөл болон дээд удирдах байгууллагуудаас ажлын хэсэг ирж үнэлгээ, судалгаа хийж байна. 

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЖЛЫН ҮР ДҮН, МЭРГЭШЛИЙН ТҮВШИНД ҮНЭЛГЭЭ, СУДАЛГАА ХИЙЛЭЭ.

Нийтэлсэн admin   Үзсэн: 1187   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд