23-09-2014, 13:59   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ТАНИЛЦУУЛГА

2014.09.22                                                                                                                     Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 27 дугаар тогтоолоор "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийн "Гурав”-ын 3.3 дахь заалтад "Шүүхийн ерөнхий зөвлөл” гэж нэмсэнээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд Салбар зөвлөл ажиллах эрх зүйн үндэс бүрдсэн.

Үүнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 23, 3 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан.

Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөл нь дараах бүрэлдэхүүнтэй.


Салбар зөвлөлийн дарга         Шүүхийн хүний нөөцийн газрын дарга

Гишүүдэд                                Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга

                                             Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга

                                               Шүүхийн хүний нөөцийн удирдлагын хэлтсийн дарга

                                              Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга

                                              Шүүхийн захиргааны хэлтсийн дарга

Нарийн бичгийн дарга             Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны хүний нөөц хариуцсан референт


 

Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар Ажлын албаны хүний нөөц хариуцсан референт Б.Пүрэвдагвыг, 3 дугаар сарын 13-ны 34 дүгээр тогтоолоор Салбар зөвлөлийн даргаар Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Л.Өлзийсайханыг тус тус томилсон байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 128 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын дагуу үйл ажиллагаагаа эрхлэн явуулна.

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэмд заасан төрийн албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдсон Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, төрийн үйчилгээг үзүүлэх чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэмжээнд ажиллах Төрийн албаны зөвлөлийн зохион байгуулалтын бүтцийн нэгж юм.

Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн ажиллах журмаар хүлээсэн эрх үүргийг хэрэгжүүлж ажиллахаас гадна Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөл нь дараах тусгай үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга /Газрын даргаас бусад/-ын албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий этгээдэд өгөх.

2. Хуульд өөрөөр заагаагүй бол эрхлэх асуудлын хүрээний улсын төсвийн байгууллагын дарга /төсвийн шууд захирагч/-ын албан тушаалд томилогдох нэг ажилтныг Төрийн албаны зөвлөлөөс баталсан журам, зааврын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий этгээдэд өгөх.

3. Аймаг, нийслэл, дүүрэгт ажилладаг Шүүхийн тамгын газрын дарга /төсвийн шууд захирагч/-ын болон тэдгээр байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргын албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журам, Төрийн албаны зөвлөлөөс баталсан зааврын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий этгээдэд өгөх.

4. Шүүхийн тамгын газрын төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг Улсын Их Хурлаас баталсан журамд заасны дагуу хүлээн авч, хянан шийдвэрлэх ажлыг зохион байгуулах зэрэг тусгай чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

 

 

 

САЛБАР ЗӨВЛӨЛ

Нийтэлсэн admin   Үзсэн: 1521   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд