8-05-2023, 03:53   Хэсэг: Шүүхийн шийдвэрийн тойм   Сэтгэгдэл: 0  

ЦАХИМ ХЭРЭГСЭЛ АШИГЛАН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДЭД ЯЛ ОНОГДУУЛАВ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №2022/ШЦТ/90 шийтгэх тогтоол

 

Шүүхийн шийдвэрийн тойм №5, 2023.05.08

 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

 

Санамж: Энэхүү шийдвэр нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Шүүгдэгч Б нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд "жүжигчин Ариунболд” гэсэн хуурамч хаяг нээж "Та 3 сая төгрөгийн азтан боллоо. Хонжворын 1 хувь буюу 30,000 төгрөгийг ... дансанд шилжүүлнэ үү” гэсэн агуулга бүхий хуурамч мэдээллийг оруулж, нийт 95 хохирогчоос 20,000-30,000 төгрөгийг буюу нийт 2,810,000 төгрөгийг шилжүүлэн авч цахим хэрэгсэл ашиглан залилах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг.

Шүүгдэгч Б-г цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч, эд хөрөнгийг буюу мөнгийг нь хууль бусаар авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж шийтгэв.

 

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

 

Тоймыг бэлтгэсэн: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа

Нийтэлсэн admin   Үзсэн: 172   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд