2-05-2023, 03:31   Хэсэг: Шүүхийн шийдвэрийн тойм   Сэтгэгдэл: 0  

БЭЛГИЙН ДУР ХҮСЛЭЭ ЁС БУСААР ХАНГАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДЭД ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛАВ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №2023/ШЦТ/37 шийтгэх тогтоол

 

Шүүхийн шийдвэрийн тойм №4, 2023.05.01

 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

 

Санамж: Энэхүү шийдвэр нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

  Прокуророос Д-г бага насны буюу 9 настай хохирогч О-гийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

  Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Д нь бага насны хохирогч О-гийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд уг гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүн болох тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр зүйлчлэгдэнэ.

  Бага насны хүүхэд гэж 14 насанд хүрээгүй хүүхдийг ойлгоно.

  Шүүхээс шүүгдэгч Д-г бага насны буюу 9 настай хохирогчийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулж шийтгэв.

 

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:Уг шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахгүй байх журамтай тул бүрэн эхээр нь үзэх боломжгүй болно.

 

Тоймыг бэлтгэсэн: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа

Нийтэлсэн admin   Үзсэн: 238   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд