24-04-2023, 04:41   Хэсэг: Шүүхийн шийдвэрийн тойм   Сэтгэгдэл: 0  

ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫГ ЭДЛҮҮЛЭХ ЖУРМЫГ НОЦТОЙ ЗӨРЧСӨН ҮНДЭСЛЭЛЭЭР ХОРИХ ЯЛААР СОЛИВ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамж 2023/ХМШЗ/32

 

Тоймын дугаар, огноо: №1, 2023.04.24

 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

 

Санамж: Энэхүү шийдвэр нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Прокуророос ялтан Б-ийн эдэлж буй зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солиулах дүгнэлт үйлдэж хэргийн материалыг ирүүлжээ.


Ялтан Б зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаандаа зөвшөөрөгдсөн бүсээс гарсан, цахим бугуйвчийг сүлжээгүй болгож хяналтаас 2 удаа гарсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.


Ялтан Б зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журам зөрчсөн зөрчлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2-д заасан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөнд тооцно.


Шүүхээс ялтан Б-н эдлээгүй үлдсэн 1205 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 1205 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:Уг шүүхийн шийдвэр нь захирамж хэлбэртэй гардаг тул журмын дагуу шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахгүй.

 

Тоймыг бэлтгэсэн: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа


Нийтэлсэн admin   Үзсэн: 235   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд