22-04-2024, 16:06   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХАРХОРИН СУМ ДАХЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Тус шүүхийн ажилтнууд сар бүр гадагш болон дотоодод чиглэсэн ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаа Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдын ажилтай танилцах, тэдэнд урам зориг өгөх өдөрлөгийг удирдамжийн дагуу зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр гал унтраах автомашин, техник, багаж төхөөрөмж, бие бүрэлдэхүүний хувцас хэрэгсэл, өдөр тутмын бэлтгэл сургуулилттай танилцан, дартсын нөхөрсөг тэмцээн хийж, азтан шалгаруулан, ээлжийн бүх албан хаагчдад хүндэтгэл үзүүллээ.
Уг арга хэмжээг шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн ахлагчтай 1 дүгээр баг зохион байгууллаа.
Аюул эрсдлийн өмнө бэлэн байж, ард иргэд, улс орныхоо сайн сайхны төлөөх тангарагтаа үнэнч ажилладаг хурандаа Н.Намхайнямбуу даргатай Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлэн, сайн сайхныг хүсье.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Нийтэлсэн admin   Үзсэн: 33   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд