20-06-2019, 10:05   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргын хамтарсан А/40, 113 дугаар тушаалаар баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” журамд нийцүүлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Шүүхийн тамгын газар, Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэстэй хамтран Шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцлийг бүрдүүлэх, шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор"Шүүгчийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт үзүүлэх сургуулилтыг 2019 оны 06 дугаар сарын 18-ныөдөр тус шүүхийн байранд зохион байгууллаа.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/06-18-6.jpg

Сургуулилтын үеэр шүүгдэгч нар нь гэм буруугаа үл хүлээн, шүүх бүрэлдэхүүн болон прокурор рүү халдах, хохирогчийг хэл амаар доромжлох байдлаар шүүх хуралдааны дэг зөрчсөн үйлдлүүд гаргахад цагдаагийн албан хаагчид шүүх бүрэлдэхүүн болон хэргийн оролцогч нарын аюулгүй байдлыг хангаж, шүүх хуралдааны танхимыг чөлөөлж, шүүгдэгч нарыг түр саатуулах өрөөнд оруулах арга хэмжээг авч ажиллаа.
http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/06-18-7.jpg
http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/06-18-8.jpg
Нийтэлсэн admin   Үзсэн: 684   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд