4-12-2017, 16:01   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

“Миний шүүх” эсээ бичлэгийн уралдааны дүн гарлаа

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчдийн салбар хорооноос шүүхийн Тамгын газрын албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор "Миний шүүх” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 29-ний өдрийн зохион байгуулахаар зарласан.

"Миний шүүх” эсээ бичлэгийн уралдаанд Тамгын газрын албан хаагчид идэвхтэй оролцсон бөгөөд нийт 15 эсээ ирүүлснээс бичиг хүргэгч Г.Норлохсүрэн нэгдүгээр байр, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн хоёрдугаар байр, үйлчлэгч Д.Отгондэлгэр гуравдугаар байр эзэллээ.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/92-5.JPG

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/92-6.JPG

Ерөнхий шүүгч Э.Дулмаа шагнал гардуулах ёслолын үеэр уралдаан тэмцээнд идэвх санаачлагатай оролцсон нийт албан хаагчиддаа баяр хүргээд, цаашдын ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм.


Нийтэлсэн admin   Үзсэн: 1115   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд