19-09-2017, 12:37   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

Дотоод сургалт зохион байгууллаа

 

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/60-1.jpg

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын 2017 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхийн захиргааны ажилчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” сэдвээр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дотоод сургалт зохион байгууллаа.

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/60-2.jpg

Сургалтанд тус шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар ирц бүрэн хамрагдаж хуулийг нэг мөр ойлгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдаа дутагдал гаргахгүй байх талаар харилцан ярилцсан бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон шинээр дагаж мөрдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг харьцуулан судласан үр дүнтэй сургалт боллоо.


Нийтэлсэн admin   Үзсэн: 894   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст