13-11-2017, 11:03   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

Онлайн сургалтанд хамрагдлаа

Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газартай хамтран шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр онлайн сургалт зохион байгууллаа.

Онлайн сургалт зохион байгууллаа

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбатболон Сум дундын цагдаагийн хэлтсийн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэг бүхий хошууч Ц.Баатардалай, ахлагч Д.Чимгээ, Б.Батхишиг нар тус сургалтанд хамрагдав.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/86-4.jpg

Гуравдугаар ээлжийн энэхүү сургалтаар сэтгэл зүйч С.Батболд "Ажлаас халшрах хам шинж, стресс”, Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн дарга Б.Одонгэрэл "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлын талаарх шинэ Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн зохицуулалт”, Нөлөөллийн мэдүүлэг, ХАСХОМ хариуцсан референт А.Өсөхбаяр "Шүүн таслах ажиллагаанд учрах аливаа нөлөөллөөс урьдчилан сэргийлэх нь”, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа И.Даваажамьян "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын хэрэгжилт, цаашид анхаарах зүйл” сэдвээр тус тус хичээл заав.

Сургалтыг Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсээс ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албатай хамтран амжилттай зохион байгууллаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/86-5.jpg


Нийтэлсэн admin   Үзсэн: 706   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй