3-11-2017, 14:00   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

Хэлсэн үг нь үйл болдог, Үйл нь үйлдэл болдог

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дэргэдэх ёс зүйн хорооноос санаачлан шүүхийн захиргааны албан хаагчдын харилцаа хандлагыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын зөвлөх багш Ц.Цэгмиджавыг урьж "Хэлсэн үг нь үйл болдог, Үйл нь үйлдэл болдог” сэдэвт лекцийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгууллаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/83-1.JPG

Сургалтанд тус шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа, шүүгч Б.Сарантуяа, Ц.Дагиймаа нар болон шүүхийн захиргааны албан хаагчид идэвх санаачлагатай оролцлоо. Сургалт хийсэн Ц.Цэгмиджав багш бидэнд "Өөрсдийгөө нээж, хамтдаа хөгжицгөөе. Мэдрэмж, мэдлэг, сэтгэлтэй байгаарай, 8-н зөв дадлыг хэвшүүлж сураарай” хэмээн захисан юм. Мөн сургалтын үеэр хамт олны эв нэгдэл, хамтын ажиллагааг илэрхийлэх гинжин хэлхээ, хэмнэл нэртэй тоглоомуудыг тоглож, албан хаагч бүрээс санал сэтгэгдлийг нь сонссон бөгөөд албан хаагч нар хамтын хүч, ажиллагааны талаар сайхан сэтгэгдэл төрснөө илэрхийлж байлаа.

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/83-2.JPG

Сайхан сургалт зохион байгуулсан багшдаа тус шүүхийн хамт олноос талархал илэрхийлж, Ерөнхий шүүгч Э.Дулмаа, Тамгын газрын дарга Д.Ганбат нар цаашдын ажил амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсээд, дурсгалын зүйл гардууллаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/83-3.JPG


http://kharkhorincourt.gov.mn/file2017/83-4.JPG


Нийтэлсэн admin   Үзсэн: 812   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд