18-09-2017, 17:20   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

Сумын багийн Засаг дарга нартай уулзалт зохион байгуулав

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас "Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын багийн Засаг дарга болон зохион байгуулагч нартай уулзалт зохион байгууллаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/58-1.JPG 

Уулзалтын үеэр Шүүгчийн туслах Ж.Мөнхтуяа "Шүүхийн шинэтгэл түүний үр дүн”, "Тус шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны мэдээлэл”, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Хонгорзул "Цахим шүүх” болон "Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, Эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн "Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, түүний үр дагавар” сэдвээр тус тус мэдээлэл хийсэн бөгөөд мөн тус шүүхийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, шүүхийн үйлчилгээний талаар танилцуулав.

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/58-2.JPG

Тус шүүхийн Тамгын газар нь багийн Засаг дарга нар болон зохион байгуулагч нартай хамтран тус багт оршин суух иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шүүхэд мэдүүлэх эрхээр хангах, эрх зүйн сургалт сурталчилгаа явуулах, мөн шүүхийн иргэдийн төлөөлөгч сонгох, нөөцийн санг бүрдүүлэх асуудлаар харилцан санал солилцож, цаашид хамтран ажиллахаар боллоо.
Нийтэлсэн admin   Үзсэн: 806   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст