Төрийн албан хаагчийн ёс зүйг
чанд сахиж ажиллах үйл ажиллагааны хүрээнд "Ёс зүйн хэм хэмжээг тогтоон
хэвшүүлэх, чанд сахиж ажиллах, ёс зүйн мэдлэг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх”
зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын
албан хаагчид, Хархорин сум дахь Цагдаагийн хэлтсийн харъяа Шүүгч, шүүхийн
аюулгүй байдлыг хангах хэсгийн албан хаагч нарын дунд "Центавр” тэмцээнийг 2017
оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүгчийн туслах Ж.Мөнхтуяа, шүүх хуралдааны
нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар зохион байгууллаа. Тус тэмцээнд шүүгчийн
туслах Т.Лхагвасүрэн ахлагчтай Гуравдугаар багийн хамт олон тэргүүлэв.
6-06-2017, 14:38 Хэсэг: Мэдээлэл Сэтгэгдэл:
Центавр тэмцээн зохион байгуулав
Төсөөтэй мэдээлэл:
-
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна
-
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна
-
Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна
-
Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар тус сумын цагдаагийн хэлтэстэй уулзалт хийв
-
“АХА” тэмцээн зохиолоо