31-03-2017, 17:54   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

2017 оны 1-р улиралын шүүн таслах ажиллагааны тайлан мэдээ хэлэлцлээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн дотоод төлөвлөгөөнд тусгагдсан дагуу 2017 оны 1-р улиралын шүүн таслах ажиллагааны судалгаа мэдээллийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцлээ.

Тус шүүх нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт Эрүүгийн 17 хэрэг, Иргэний 116 хэрэг, Хянан магадлан 18, Захиргааны арга хэмжээний материал 18 тус тус хүлээн авч хянан шийдвэрлэсэн. 2017 оны эхний улиралын тайлан мэдээгээр эрүү, иргэний хугацаа хэтэрсэн хэргийн шийдвэрлэлт байхгүй байна.

2017 оны 1-р улиралын шүүгч, шүүгчийн туслахуудын ажлын үзүүлэлт, харъяалах сумдын ял шийтгүүлэгчдийн судалгаа, Давж заалдах болон Хяналтын шатны шүүхээр хянагдсан Эрүү, Иргэний хэргийн судалгааг тус тус Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Хонгорзул, шүүх хуралдаан хойшлосон талаарх судалгаа мэдээллийг Шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн нар танилцууллаа.

 http://www.kharkhorincourt.gov.mn/file2017/20-1.jpg

http://www.kharkhorincourt.gov.mn/file2017/20-2.jpg



Нийтэлсэн admin   Үзсэн: 764   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст