Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн дарга С.Баатардалай 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүгчийн хараат бус аюулгүй байдлыг хангаж, хамгаалах зорилгоор хуулиар зөвшөөрсөн бие хамгаалах тусгай хэрэгслийг /нулимс асгаруулагч/ хэрэглэх талаар сургалт хийлээ.
Тус шүүхийн шүүгч нар болон шүүхийн захиргааны албан хаагчид бүрэн хамрагдан сонирхсон асуултандаа хариулт авч, харилцан ярилцлаа.