5-10-2016, 17:12   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шийдвэр гүйцэтгэх албанаас санаачлан 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр "Хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилт, цаашид анхаарах зарим асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/46-1.JPG 

Тус хэлэлцүүлэгт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх, шүүхийн тамгын газрын дарга, захиргааны албан хаагчид, Засаг даргын тамгын газар, Сум дундын прокурорын газар, Сум дундын цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны удирдлагууд болон албан хаагчид оролцлоо.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/46-2.JPG 

Уг хэлэлцүүлгийн үеэр "Хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилт, цаашид анхаарах зарим асуудал” болон "Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялын хэрэгжилт, цаашид анхаарах зарим асуудал” гэсэн сэдвүүдийн дагуу харилцан ярилцан санал солилцлоо.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/46-3.JPG


Нийтэлсэн admin   Үзсэн: 727   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй