Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-07-2022, 13:54   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГААС ХАМТРАН АЖИЛЛАДАГ ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Монгол төрийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 101 жил, Дотоодын цэргийн 100 жил, Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс байгуулагдсаны 50 жилийн баярыг тохиолдуулан 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалан ажилладаг хамгаалалтын болон харуулын цагдаа нарт хүндэтгэл үзүүллээ.
 
Шүүхийн Тамгын газар
Нийтэлсэн admin   Үзсэн: 150   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Наймдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031