Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-07-2022, 08:10   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ОЙН ШАГНАЛ ГАРДУУЛАВ

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Ардын хувьсгалын 100 ой, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн, жолооч Д.Жаргалсайхан, сантехникч Д.Ганхуяг нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 100 дугаартай зарлигаар "Ардын хувьсалын 100 жилийн ойн медаль”-иар шагнагдсаныг ерөнхий шүүгч Б.Сарантуяа, шүүхийн тамгын газрын дарга Д.Долгормаа нар гардуулан өгч, цаашдын ажилд нь амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн баяр хүргэлээ.

Өвөрхангай айгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
Нийтэлсэн admin   Үзсэн: 211   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Наймдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031