Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-05-2022, 15:00   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” АРГА ХЭМЖЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХАРХОРИН МУЗЕЙД

        Байгууллага, хуулийн этгээд, иргэдэд хүргэх шүүхийн үйлчилгээ, нээлттэй байдлын мэдээллийн цахим болон биет орчинг сайжруулах, чанар болоод үр нөлөөг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин суманд үйл ажиллагаа "Хархорин музей” байгууллага, албан тушаалтнуудад 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Мөнхтуяа "Шүүхэд мэдүүлэх эрх” 2022 оны 1 дүгээр улиралд шийдвэрлэсэн хэргийн тойм, мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасан "Авилга, түүний эсрэг арга хэмжээ” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.

       Арга хэмжээний үеэр холбогдох албан тушаалтнуудын асуусан асуултад хариулт өгч, шүүхийн тамгын газраас цаашид зохион байгуулах арга хэмжээний талаар тус тус танилцууллаа.
 
Шүүхийн Тамгын газар
Нийтэлсэн admin   Үзсэн: 232   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Долоодугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031