Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-05-2022, 06:58   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл хүргэх"Хуульчийн про боно өдөр-2022” орон даяар зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан тус шүүхийн тамгын газраас тус өдөрлөгийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хархорин суманд байрлах "Манлай тод” хүнсний худалдааны төвд "Нээлттэй шүүх” сэдвийн дор зохион байгууллаа.

     Тус арга хэмжээнд тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүгчийн туслахууд, нарийн бичгийн дарга нар болон өмгөөлөгчид оролцон шүүхийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийн, өмгөөлөгчийн зүгээс иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөөг өглөө.

     Өдөрлөгийн үеэр иргэдэд 9 төрлийн 240 гарын авлагыг тарааж, 2 архивын лавлагааг үнэ төлбөргүйгээр олгож ажиллаа.
 
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Нийтэлсэн admin   Үзсэн: 286   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
  |  
«    Арванхоёрдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031