Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-04-2022, 14:00   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ИРГЭДЭД ШҮҮХИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ

 
Тус шүүхээс "Хуульчийн про боно" иргэдэд зориулсан нээлттэй өдөрлөгийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 15 цагаас 17 цагийн хооронд Хархорин сумын "Манлай тод" хүнс барааны захын гадна талбайд зохион байгуулна.
Иргэд шүүхэд хандах эрхийн талаар мэдээлэл авахаас гадна Шүүхийн архивын лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй авах боломжтой.

Нийтэлсэн admin   Үзсэн: 92   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Тавдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031