Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-01-2022, 17:54   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

МЭДЭЭЛЭЛ ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ

Хөдөлмөрийн тухай хууль шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлтэй холбоотойгоор байгууллагын дотоод хэм хэмжээн /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах шаардлага гарсан бөгөөд үүнтэй холбоотойгоор 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Мөнхтуяа тамгын газрын албан хаагчдад хуулийн шинэчилсэн найруулгын холбогдох зохицуулалт болон шинээр нэмэгдсэн хуулийн зүйл заалтын талаар мэдээлэл танилцуулга хийлээ.

 
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Нийтэлсэн admin   Үзсэн: 179   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
  |  
«    Арванхоёрдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031