Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-11-2021, 07:22   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүгч албан хаагчдын ажлын байрны стресст өртөх эрсдлийг бууруулах, стресст өртөхөөс сэргийлэх зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус сумын Засаг даргын тамгын газрын хүүхэд, гэр бүл, хөгжлийн мэргэжилтэн, сэтгэл зүйч Д.Мягмарсүрэнг урьж, "Ажлын байрны стресс” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

 

Тус сургалтад шүүгч, албан хаагчид идэвхтэй хамрагдав.
Н.Мөнхнасан
Нийтэлсэн admin   Үзсэн: 33   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Иргэн таньд
      Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
      Шүүхийн ёс зүйн хороо
      Бидэнтэй нэгдээрэй
        |  
      «    Арваннэгдүгээр сар 2021    »
      ДаМяЛхаПүБаБямНям
      1234567
      891011121314
      15161718192021
      22232425262728
      2930