Сум дундын 18 дугаар шүүхээс
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хуулийн байгууллагуудын дунд гар бөмбөгийн
шилжин явах цомын тэмцээнийг 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зохион
байгууллаа. Хуулийн байгууллагууд тэмцээнд идэвх санаачлагатай оролцсон бөгөөд
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 423 дугаар анги эрэгтэй 2 баг, эмэгтэй 2 баг,
Сум дундын прокурорын газар эрэгтэй 1 баг, эмэгтэй 1 баг, Сум дундын цагдаагийн хэлтэс эрэгтэй 1
баг, Онцгой байдлын газрын аврах гал
унтраах 45 дугаар анги эрэгтэй 2 баг, эмэгтэй 1 баг, Сум дундын 18 дугаар шүүх,
Дөрөвдүгээр тойргийн Тахарын Хархорин дахь хэсэг эрэгтэй 1 баг, эмэгтэй 1 баг, нийт 7 эрэгтэй баг, 5 эмэгтэй
баг тамирчид өрсөлдлөө.
Тэмцээний үеэр Дөрөвдүгээр тойргийн Тахарын хэсгийн дарга Ц.Мөнхбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 423 дугаар ангийн дарга н.Түвшинтөгс нар ирж, үзэж баг тамирчдаа дэмжлээ. Мөн завсарлагын үеэр хөгжилтэй тэмцээн зохион байгуулж байгууллага бүрээс эрэгтэй эмэгтэй нэг хос оролцсон бөгөөд Онцгой байдлын газрын аврах гал унтраах 45 дугаар ангийг төлөөлөн оролцсон хос тэргүүллээ.