Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-10-2020, 08:47   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХАРЬЯАЛАХ СУМДАД НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАА

 http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/10-23.jpg

Шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, үйлчилгээг иргэдэд ойртуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгч Б.Сарантуяа, шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Өлзийт, Есөнзүйл сумдад нүүдлэн ажиллаж иргэдээс гаргасан 5 нэхэмжлэл, хүсэлт материалыг хүлээн авч, 20 гаруй иргэнд зөвөлгөө, мэдээлэл өгч, шүүхэд мэдүүлх эрхээ хэрэгжүүлэхэд туслах зорилгоор гарын авлага, сурталчилгааны материал зэргийг тарааж, 10 гаран иргэний хэрэгийг шийдвэрлэх нээлттэй шүүх хуралдаан хийж, иргэдэд шүүхийн үйлчилгээ хүргэж ажиллаа.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/10-22.jpg
 
Шүүхийн Тамгын газар
Нийтэлсэн admin   Үзсэн: 185   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Иргэн таньд
      Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
      Шүүхийн ёс зүйн хороо
      Бидэнтэй нэгдээрэй
        |  
      «    Ёсдүгээр сар 2021    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       12345
      6789101112
      13141516171819
      20212223242526
      27282930