27-07-2020, 07:53   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д, Ж.Б нарт тус тус хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар,

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Э-240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

 

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Э,Д.Я нарт нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, тус тус 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар,

 

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн.


 

Иргэний шүүх хуралдаанаар:

 

1. Ц.Маналын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

2. Ц.Маналын хүсэлттэй "Цэргийн алба хаасан хугацааг тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

3. М.Пүрэвийн хүсэлттэй "Цэргийн алба хаасан хугацааг тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

4. "Д” ХХК-ий нэхэмжлэлтэй "ҮЭ”-д холбогдох "1.835.600 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

5. Б.Долгорсүрэнгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

6. Ч.Нарын хүсэлттэй "Хөдөлмөрийн дэвтэр болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

7. Д.Чадраабалын хүсэлттэй "Аажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

8. Т.Сүрэнгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

9. Н.Оюунчимэгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

10. Б.Жаргалсайханы хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэсэн.

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх
Нийтэлсэн admin   Үзсэн: 485   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд