Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-06-2020, 04:17   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН СУРГАЛТ БОЛЛОО

Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт Шүүхийн сургалтын төв "Баяндөхөм” цогцолборт энэ сарын 18, 19-ний өдөр боллоо. Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг тогтмолжуулах, мэдээллийн аюулгүй байдлын тухай болон программ, техник хангамж, практикийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилготой уг сургалтад Монгол Улсын нийт шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцсон юм.

 

 

Сургалтаар шүүхийн мэдээллийн технологийн хөгжил, цаашдын зорилт, шүүхэд ашиглаж байгаа нэгдсэн системүүдийг ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, цахим халдлагаас сэргийлэх зэрэг хичээл заалаа. Мөн мэдээллийн технологийн программ, техник хангамжийг ашиглах практик дадлага, сургалт хийв.

https://judcouncil.mn/kcfinder/upload/images/01.%20%D0%A8%D2%AF%D2%AF%D1%85%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%B5%D1%80%D3%A9%D0%BD%D1%85%D0%B8%D0%B9%20%D0%B7%D3%A9%D0%B2%D0%BB%D3%A9%D0%BB/20200619_102921.jpg

 

 

 

 

 

Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 296   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Долоодугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031