30-03-2020, 11:12   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Цагдаагийн байгууллагатай хамтарсан уулзалт зохион байгуулав

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”, "Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам” болон хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилт, эрэн сурвалжлах, албадан ирүүлэх ажиллагааг эрчимжүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор цагдаагийн байгууллагатай хамтарсан ээлжит уулзалтыг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн байранд зохион байгуулав.
http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/03-30-7.jpg
Уулзалтад шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Мөнхтуяа, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Чимэддагва,цагдаагийн хэлтсийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бээжин нар оролцож, журмын болон хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилт, эрэн сурвалжлах, албадан ирүүлэх ажиллагааны үр дүн бусад алдаа дутагдлыг сайжруулж хамтран ажиллах талаар хэлэлцлээ.
 
Шүүхийн Тамгын газар
Нийтэлсэн admin   Үзсэн: 642   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд