31-01-2019, 04:20   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Архидалтгүй амьдралын хэвшил, нийгмийн эрүүл орчин” аянд нэгдлээ

http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/arhigui.jpg
 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/196 дугаартай захирамжийн дагуу "Архидалтгүй-Өвөрхангай” шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд албан байгууллага, иргэн, олон нийтэд архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх талаарх сургалт мэдээллийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, согтуурахтай тэмцэх ажилд байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, архидан согтуурснаас үүдэлтэй нийгэмд сөрөг үр дагаврыг багасгах зорилгоор "Архидалтгүй амьдралын хэвшил, нийгмийн эрүүл эрүүл орчин” аянд тус шүүхийн хамт олон нэгдэж, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус аяны туг дэвтрийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Цагдаагийн хэлтсээс хүлээн авлаа.

Тус аяны хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг тамгын газрын даргаар батлуулан, ажлыг үр дүнтэй зохион байгуулахаар ажиллаж байна.


Нийтэлсэн admin   Үзсэн: 684   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст