Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх нь 2018 оны 10дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт, Өлзийт, Баян-Өндөр, Есөнзүйл, Бүрд сумуудад нүүдлэн ажиллаж иргэний 70 нэхэмжлэл хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 66 иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөн эвлэрүүлэн зуучлагч 4 өргөдөл хүлээн авч 3 өргөдөлд ажиллагаа хийж шийдвэрлэсэн байна.
Шүүгчийн туслах Ж.Мөнхтуяа, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар нь "Шүүх ба олон нийтийн хөтөлбөр”-ийг танилцуулж, тус орон нутгийн иргэдтэй уулзалт хийж, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хэрхэн хангах талаар мэдээлэл өгч, Эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл өгч, түүний ач холбогдол, мөн хуулийн хэрэгжилтийг танилцуулж ажиллалаа.