23-10-2018, 02:26   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Мод тарих аянд нэгдлээ

 

http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/mod20181023b.jpg 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаартай зарлиг, "Ойн тухай " хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор тус сумын Засаг даргын Тамгын газраас 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг мод тарих үндэсний өдөр болгон зохион байгууллаа.

Энэ өдөр Хархорин суманд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, албан байгууллагууд бүх албан хаагч, ажилчдыг хамруулах хүн бүр мод тарих үйлсэд нэгдэн ажиллаа.

Манай шүүхийн хамт олон дээрх үйл ажиллагаанд идэвхтэй нэгдэн хамрагдаж шүүхийн байрны хаалганы үүд хэсэг 12 метр газарт 50 ширхэг шар хуайс мод суулгалаа.

 http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/mod20181023a.jpg

 

Сайн үйлс бүхэн сая саяар дэлгэрч

Санаж бодсон бүхнийг үргэлж биелүүлж байх болтугай.

Нийтэлсэн admin   Үзсэн: 758   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй